Өөрийнхөөрөө байх цорын ганц газар

2ne1

2NE1 хамтлаг есхөн дуутай ч тэднийг Азийн охид хөвгүүд бүгд мэддэг
Бичсэн: amga
Мэдээлэл нэмсэн: 2010-04-10

suragch soninХамтлаг vvссэн тvvх
Тус хамтлаг 2008 оны сvvлээр шуугиан тарьж эхэлсэн юм.
"YG" entertainment-ээс "Big Bang" хамтлагийн эмэгтэй хувилбарыг гаргах гэж байгаа талаар шуугиж байсан нь энэ аж. Харин энэхvv шуугианы талаар "YG" entertainment-ийн захирал Ян Хьюн Сvк "тэдний нэрийг сонгож ч амжаагvй байгаа" хэмээн мэдэгдсэн юм. 2009 оны 01 сард тус хамтлаг анх Бом, Сандара Пак, Кv Хэ Сан гэсэн 3 охины бvрэлдэхvvнтэй байгуулагджээ. Нэг сарын дараа "YG" entertainment-аас CL, Minzy хоёрыг хамтлагт элсvvлж Кv Хэ Санг хамтлагаас хасжээ. Хамтлагийн гишvvдийг бvхэл бvтэн 4 жилийн турш бэлтгэл хийлгэсний эцэст дуугаа нийтэд цацахыг зөвшөөрсөн байна. Харин хамтлагийн нэр анхандаа "21" байсан ч ярианы хэлэнд оруулан бичиж нэрээ "2ne1"  болгосон гэнэ. 21 гэдэг нь 21-р зуун, харин NE нь шинэ хувьсал өөрчлөлт гэсэн утгатай юм

 Анхны "Fire" дууг гарсан даруйд нь 1.000.000 хvн сонсжээ
"2ne1" хамтлагийн анхны дуу болох "Lollipop"-оо "Big bang" хамтлагтай хамтарч 2009 оны 03 сарын 27-нд гаргасан ба энэ нь "LG" компанийн  "Cyon" брэндийн утасны сурталчилгаанд зориулагдсан байжээ. Уг дуу нь гарсан даруйдаа хvчээ авсан бөгөөд интернэт чартуудад шууд 1-р байранд оржээ. 4 долоо хоногийн турш "M.Net"-ийн чартад амжилтаа хадгалж чадсан байна. Гэхдээ энэ дууг сурталчилгааны гэсэн vvднээс зарим нэг чартуудад багтаагаагvй юм. Тэдний албан ёсны анхны  дуу нь "Fire" юм. Энэ дууг "TYM" хамтлагийн   "Teddy Park" vгийг нь бичиж, продюссерлэжээ. "Fire" дуугаа 2009 оны 05 сарын 06-нд сансрын болон гудамжны гэсэн 2 янзын клиптэйгээр олонд цацсан нь тун зөв шийдвэр болсон юм. Клип гарсан өдөртөө сая гаруй vзэгчийг хамарч чадсан бөгөөд 7 хоногийн дараа л гэхэд 2 сая гаруй хvн vзсэн байлаа. Тэдний "Lollipop", "Fire" дуунууд нь "CYWORLD" болон "SBS" телевизийн "Шилдэг  дуу" шалгаруулах наадмаас  "Шилдэг дуу"-ны шагналыг хvртжээ. Vvнээс хоёрхон хоногийн дараа тэд спортын хувцасны "FILA" компанийн нvvр царай болохоор гэрээ байгуулсан байна. "2ne1" саяхан 2009 оны 09 сард болсон "Ази дууны фестиваль"-д оролцсон ба тэдэнтэй хамт "Big Bang", "Super JUNIOR", "Girls generation" хамтлагууд оролцсон юм. Тэд "Шилдэг шинэ хамтлаг" гэсэн номинацид нэр дэвшсэн бөгөөд хараахан шагнал хvртээгvй аж. Сvvлд тэд "I don't care" гэх дуугаа амьдаар дуулсан нь сонсогчдод маш их таалагдсан байна.

Хамтлагийн анхны мини цомог
2009 оны 07 сарын 01-нд анхны цомгоосоо "Би тоохгvй" дуугаа олонд цацсан бөгөөд 2009 оны 07 сарын 09-нд клипээ гаргажээ. "Би тоохгvй" дуу нь R&B хэмнэлтэй ба "YG" entertainment-ийн продюссэрvvд болох Тэди, Кvш нартай хамтран ажилласан аж. Энэ цомог гарсан даруйдаа Сайворлдын чартад тэргvvлж эхэлсэн юм.  Тэдний анхны цомог "Би тоохгvй", "Vдэшлэгт явья", "Клубд", "Хамт vлдээч", "Хөөрхөн хөвгvvн", "Гал", "Модон чихэр" гэсэн долоохон дуутай. 50.000 ширхэг хэвлэгджээ. Тэдний дуунууд Солонгосын чартуудыг тэргvvлж, цомог гарсан анхны долоо хоногтоо л шууд 13.675 борлуулжээ. "Яаж нийцэх", "Сvvлийн vдэлт" зэрэг дуугаа алдарт "Big bang" хамтлагтай хамт "SBS" телевизийн "Шvтээн" шоунд дуулсан юм.

Анхны тоглолтоо энэ
жилдээ багтаан хийнэ
2009 оны 06 сарын 06-нд "YG" еntertainment"-ээс "2NE1" хамтлагийн гvйцэд цомог 2009 оны 11 сард гарна хэмээн зарлаад байна. Энэ цомгийн дуунуудыг Tedy, Cush болон "Big bang" хамтлагийн ахлагч G-Dragon нар продюссэрлэсэн байна.
Ивээн тэтгэгч "YG" еntertainment"-ээс энэ жилдээ багтаан охидын "2NE1" хамтлагийн тоглолтыг хийхээ амлаад байна.

Хамтлагийн ахлагч CL
Овог нэр: Ли Чае Рин
Vvрэг: Ахлагч, дуучин, реппэр
Төрсөн он, сар, өдөр: 1991 оны 02 сарын 26
Сөvл хотод төрсөн. Тэр багаасаа л гэр бvлээрээ улсаас улс руу нvvдэллэдэг байжээ. Учир нь тvvний эцгийн мэргэжлээс шалтгаалаад тэр юм. Япон, Франц, Америкт нэлээд удсан аж.
Бяцхан CL эх орондоо ирээд Солонгосоор ярьж сурсан гэнэ.
CL католик шашинтай. Тэрээр "YG" еntertainment-ийн бэлтгэлд 2006 онд, албан ёсны анхны цомгонд 2007 оны сvvлээр орсон юм. Англи, Япон, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг.

Хамтлагийн гишvvн Bom (Бом)
Овог нэр: Ли Пак Бом, Vvрэг: Гоцлол дуучин
Төрсөн он, сар, өдөр: 1984 оны 03 сарын 24
Тэрээр Америкд 6 жил амьдраад "YG" еntertainment-ийн бэлтгэлд шалгуулан тэнцсэн байна. "2NE1" хамтлагт орохоос өмнө Бом "Big Bang" хамтлагийн хэд хэдэн дуунд хамтарч дуулж байжээ. Тэрээр Япон, Англиар чөлөөтэй ярьдаг.

Хамтлагийн гишvvн Dara (Дара)
Овог нэр: Сандара Пак
Төрсөн он сар өдөр: 1984 оны 11 сарын 12
Дара Пусан хотод төржээ. Хvмvvс ихэвчлэн Дара гэдэг нэрээр нь мэддэг. Тэр урлагийн замналаа Филиппин улсаас эхэлжээ. Тvvнийг багад нь Сандара гэж дууддаг байв. Тэрээр Солонгос аав ээжтэй ч тvvнийг 8 настай байхад нь эцгийнх нь бизнес дампуурч хамгийн сvvлийн найдлага нь Филиппинд очиж бизнес эрхлэх явдал байсан тул гэр бvлээрээ Филиппин улсыг зорьжээ. Сандарa болон тvvний эрэгтэй дvv Сан Хьvн буюу "MBLAQ" хамтлагийн дуучин болох замналаа Филиппинд байхдаа эхэлсэн гэдэг. Тэрээр Англи, Тагалог хэлээр ярьж чаддаг. Гэхдээ Дара Филиппинд сургуульд суралцаж байхдаа Хятад болон Англи хэлийг сурч байсан ба дараа нь харин Тагалог хэлийг суржээ. Тэр Солонгосд буцаж ирээд "YG" еntertainment-эд шалгуулж дуучнаар орсон юм. Саяхан өөрийн соло "Vнсэлт" дуугаа хамтлагийн CL-тэй хамтарч дуулсан.

Хамтлагийн гишvvн Minzy (Минжи)
Овог нэр: Гон Мин Жи
Vvрэг: Дуучин, реппэр, гоцлол бvжигчин
Төрсөн он, сар, өдөр: 1994 оны 01 сарын 18
Тэр Солонгос болон Японоор чөлөөтэй ярьдаг ба өөрийн бvжиглэсэн бичлэгээ интэрнетэд тавьсан байхыг "YG" еntertainment-ийн захирал Ян Хьvн Сvк vзэн тvvнийг хамтлагтаа орохыг урьжээ.
Тэр Солонгосын нэрт бvжигчин Гон Жингийн ач охин гэ

19:31 - 2011-04-01 - Сэтгэгдэл бичих

yee nice алга ташилт

Зочин - 20:05 - 2011-04-01

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Хүссэн бүх зүйлсээ хий (сонирхолтой мэдээллүүд)


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- White: Cursed Melody киноны teaser зураг гарчээ
- Японы комик K-pop дуучидын нэр хүндэд халджээ!!
- Б төлөвлөгөө киноны дуу 4Minute - Chaos A.D
- эмэгтэй заавал хүнд хэлж байх үг
- хайртдаа зориулах шүлэг
- Бүсгүйчүүдээ нүүрээрээ турахыг хүсвэл наашаа суугаарай
- Үс уналтыг зогсоох арга бий
- Бүтэлгүй хайрын өгүүлэг
- Хайртай хvн чинь ямар жимсэнд дуртай вэ?
- Найз залуу /бvсгvйгээ/ хуруугаар нь шинжихvй
- Miss A - Muu ohin, sain ohin (mongolian sub, orchuulgatai) abcgirl0320
- T-ara & Supernova - Hairlah tsag (mongolian sub, orchuulgatai
- snsd dance battle 2010 hd
- Dream.High OST:IU-someday
- 4MINUTE - 'I My Me Mine

Найзууд
- Saraana
- soko
- Amaraa. A
- saaraa
- Хүслийнжигүүр
- DESI
- Dorjhand



:-)
 
xaax